• Эхлэл
  • Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ

Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ

2023/04/09

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг маргааш буюу мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлнэ гэгдэж байсан ч УИХ-ын дарга “Хуулийг өглөө нь өргөн бариад, өдөр нь Байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. Мөн гишүүд төсөлтэй танилцах боломж олгох үүднээс хойшлуулж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт хэлэлцүүлж эхэлнэ” гэсэн билээ.

Олны анхаарлыг татсаарбайгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төслүүдэд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудлууд тусаад байгаа юм.

Уг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж эхлэх болсон нь олон нийтийн шүүмж дагуулсан. УИХ-ын дарга Г.Занданшатар эрх бүхий хууль санаачлагчдад цаашид нэн яаралтай горимоор хууль хэлэлцүүлэх асуудлыг тавихгүй байхыг дахин анхааруулсан. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй, хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хянан УИХ-д өргөн мэдүүлж, дараалал харгалзалгүйгээр  хэлэлцэнэ гэх онцгой тайлбартай. Цахим сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг  уг онцгой нөхцөлтэй, нэн яаралтай горимоор хоёр хоногт хэлэлцсэн баталсан нь маргаан дагуулж Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан билээ.

Тиймээс УИХ-ын дарга “Хоригоос хойш энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, хууль санаачлах эрх бүхий этгээдүүд нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэсэн асуудал тавихгүй шүү гэдгийг өмнө анхааруулсан. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулийн төслийг гишүүд сайн уншиж, хариуцлагатай хандах ёстой, нэн яаралтай гээд давхиад байж болохгүй” гэж сануулсан юм.

Сонгуулийн хуулийн тухай төсөлд МАН, АН хоёулаа холимог тогтолцоог санал болгож байгаа ч тооны харьцааны хувьд МАН 38/38, АН 48/28 гэсэн саналтай байгаа юм

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин