• Эхлэл
  • Д.Амарбаясгалангийн “шүүр”-энд Багануурынхан өртөх нь үү дээ

Д.Амарбаясгалангийн “шүүр”-энд Багануурынхан өртөх нь үү дээ

2023/04/07

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 6000-8000 төрийн албан хаагчийг “шүүр”-дэнэ гэж цочир мэдэгдэл хийж, төрийн албаныхны зүрхэнд шар ус хуруулсан.

Тэр тусмаа төрийн байгууллагууд, шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнууд өнөөдөртөө багтаж бүх мэдээллээ нэгтгээд дөрөвдүгээр сарын 10-ны дотор ЗГХЭГ-т албан бичгээр мэдээллээ өг гэж чангалсан нь зүгээр нэг “сүрдүүлэг” биш нь ойлгомжтой учраас салбар, салбарын удирдлагууд бажга авч байгаа сурагтай.

Тэр тусмаа Төрийн өмчит компани үйлдвэрийн газрууд гэж тодотгосон нь ч санаандгүй хэрэг биш.

Төрийн өмчит нэртэй, маш их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг компаниуд эхнээсээ асуудалд орооцолдож, өнөөдрийн хамгийн их дуулианы эзэд болоод байгаа. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” "малгай" доорхи төрийн нэртэй мөртлөө алдагдалтай ажилладаг, ар хударгаараа “аймаар” их ашиг орлоготой компаниудыг  дотроо байгаа “маапаан”-тай нөхдүүдээ эртхэн цэгцлэхийг даалгасан сурагтай. “Эрдэнэс Монгол”-д олны мэдэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” компаниуд харьяалагддаг.

Эндээс “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой анхаарлын төвд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод байгаа, “Эрдэнэс Оюутолгой”, “Мон-Атом” бол байнгын дуулианы овоо харааны байнд байдаг. Харин одоо бол "бусад" ТӨҮГ-аа анхаарахаас өөр аргагүй болоод байгаа. Тухайлбал, сүр дуулиан болж томилогдсон “Хөтөл цемент шохой үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Л.Наранбаатартай холбоотой асуудлууд одоо ид дуулиан дэгдээж буй.

Түүний араас одоо “Багануур” ХК цаашилбал, “Багануур Зүүн Өмнөд бүсийн ЦДС” ТӨҮГ руу асуудал чиглэж магадгүй. Учир нь  ТӨҮГ-ийн орлогч захирал болон удирдлагын багийнхны хүрээнд хуурамч дипломтой, ёс зүй зөрчсөн, тендерийн будилаантай гэх мэт асуудлууд сураг сонсогдож байгаа юм байна.

Тийм ч учраас Д.Амарбаясгалан ТӨҮГ-ийн газруудын талаар илүү онцлон хараачилж байгаа бололтой. Ер нь ч иймэрхүү асуудалд анхаарлаа хандуулахгүй бол “чих”-ийг нь халууцуулах чимээ тасрахгүй байгаа юм болов уу даа.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • ххх
    ядаж компанийн нэр зөв биччээд шаамаар байнаа сда
    2023 оны 04 сарын 13
Сонин хачин