• Эхлэл
  • Н.Багабанди, Х.Бадамсүрэн нарыг чөлөөллөө

Н.Багабанди, Х.Бадамсүрэн нарыг чөлөөллөө

2023/04/12

Засгийн газар "Шүүр" ажиллагааны хүрээнд Монгол төрийн бүх шатанд хуулийн зөрчилтэй, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа хүмүүсийг ажлаас нь чөлөөлнө гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэт"-ийн захирал асан Х.Бадамсүрэн нарыг ажлаас нь чөлөөлсөн мэдээлэл өнөөдөр дуулиан дэгдээж байна. Х.Бадамсүрэн "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлийн группийн захирал, Н.Багабанди "Оюутолгой"-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм. 

Өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр, төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон ч давхар цалинжиж байгаа гэсэн мэдээлэл байдаг. Дээр дурьдсан 6161 хүнийг төсвөөс цалинжуулахад жилийн хугацаанд 30 тэрбум төгрөг, цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд сард 250 орчим сая, жилээр нь бодоход тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэтгэврийн насны төрийн албан хаагчийг чөлөөлснөөр төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болох аж. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин