• Эхлэл
  • Анхаар: Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Анхаар: Нойтон цас орж, цасан шуурга шуурна

2023/04/13

Өнөөдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Улмаар маргаашаас нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

   Гуравдугаар сарын  14-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16,17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

15-наас ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин