• Эхлэл
  • “Багануур  ЗӨБЦТС” ТӨХК-аас 2,2 тэрбум төгрөгний зөрчил илэрчээ

“Багануур  ЗӨБЦТС” ТӨХК-аас 2,2 тэрбум төгрөгний зөрчил илэрчээ

2023/04/17

“Багануур  ЗӨБЦТС” ТӨХК-аас 2,2 тэрбум төгрөгний зөрчил илэрчээ

“Багануур  зүүн өмнөд бүсийн  цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК –тай холбоотой сурвалжлагыг бид цувралаар хүргэж байгаа билээ. Тус компанийн Говьсүмбэр салбарт 2021 оны долдугаар сард хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Гэтэл осол гарснаас хойш хоёр жил бараг болох гэж байхад ямар нэгэн хариуцлага тооцсон зүйл байхгүй. “Багануур  зүүн өмнөд бүсийн  цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Н.Мөнгөнхөлөгт “Шүүхийн шийдвэр гараагүй байгаа” гэсэн ганцхан үгээр хариулт өгч байна. Салбарынхны яриагаар бол ийм хэмжээний осол гарсан тохиолдолд нэлээд том асуудал дэгдэж, ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох ёстой байдаг. Гэтэл “Багануур  зүүн өмнөд бүсийн  цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлага “Тухайн үедээ сахилгын арга хэмжээ авсан санагдаж байна” гэж мэдэн будилж байна. Гэвч биднийг тус  ТӨХК-д очиж тодруулахад ямар ч сахилгын арга хэмжээ аваагүй гэж байлаа.

Мөн тус компани 2022 оны аудитын шалгалтаар хязгаарлагдмал  гэсэн дүгнэлт авсан, тэрбум гаруй төгрөгний санхүүгийн зөрчилтэй гарсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар Үндэсний  аудитын газрын санхүү нийцлийн газрын аудитын менежер Я.Санбуунямтай уулзаж тодрууллаа. Тэрээр   “Багануур  зүүн өмнөд бүсийн  цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас хоёр тэрбум 284.сая 200. мянган төгрөгний зөрчил илэрсэн гэдгийг үгүйсгээгүй юм. 

-“Багануур  зүүн өмнөд бүсийн  цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК  2022 оны санхүүгийн тайланд хийсэн  аудитын  дүгнэлт  хязгаарлагдмал гэж гарсан байсан. Хязгаардлагдмал  гэдэг  дүгнэлт ямар уяиртай үзүүлэлт  байдаг вэ? 

-Төрийн  аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгээд илэрсэн алдаа зөрчлийнх нь хэмжээнээс шалтгаалан дөрвөн төрлийн дүгнэлт өгдөг.

 Төсвийн  тухай  хууль,  нягтлан  бодох  бүртгэлийн тухай  хууль, аудитын улсын секторын, аудитын  олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлангаа үнэн  зөв  илэрхийлжээ  гэж  үзвэл зөрчилгүй  дүгнэлт. 

Илэрсэн алдаа зөрчил нь  материаллаг байдлаас давсан. Гэхдээ санхүүгийн тайланд үзүүлэх нөлөөлөл  нь бага байх юм бол хязгаарлалттай дүгнэлт.

Мэдэгдэхүйц  их хэмжээний алдаа  зөрчил илрээд  энэ нь санхүүгийн тайлангийн  нөлөөллийн хувьд  ихээхэн  хэмжээний  тархацтай алдаатай байх юм бол сөрөг дүгнэлт.

Нотлох  баримтын хувьд  нотлогдохгүй санхүүгийн тайлан  тэр чигээрээ  буруу илэрхийлэгдсэн гэж  үзвэл  дүгнэлт  өгөхөөс  татгалзах  гэсэн дөрвөн төрлийн дүгнэлтийг өгдөг.

“Багануур  зүүн өмнөд бүсийн  цахилгаан  түгээх сүлжээ” ТӨХК-ийн  2022  оны санхүүгийн тайлангийн аудитаар бол нийт илэрсэн алдаа  зөрчил нь санхүүгийн тайлангийн зөрчлийн хувьд нийт  хоёр тэрбум 284.сая 200. мянган төгрөгний алдаа илэрсэн.  Стандартын дагуу   материаллаг байдал буюу, байж болох алдааны  түвшин гэж байдаг. Энэ алдааны түвшин төлөвлөлтийн үе  шатнаас тогтоосон байдаг. Энэ алдааны материаллаг байдлын  түвшин нь бол нэг тэрбум.109 сая.700 мянган  төгрөгний материаллаг байдлын  түвшинг  тогтоосон байсан. Бидний  тогтоосон материаллаг байдлын  түвшингөөс давсан учраас  хязгаарлалттай дүгнэлт  өгсөн. Энэ давсан  алдаа  зөрчил нь нийт  гурванг алдаанд нь 7,8 сая төгрөгний төлбөрийн акт  тогтоосон. Нийт 3,3  тэрбум  төгрөгний алдаанд нь 9  албан  шаардлага 96,8  сая  төгрөгний  алдаа зөрчилд  нь 3  зөвлөмж  өгсөн. Энэ  алдаа зөрчлөөс бусад  илэрхийлэгдсэн санхүүгийн тайлангийн үнэн зөв стандарт  хуулийн дагуу тайлагнагджээ гэж үзээд хязгаарлалттай  дүгнэлт  өгсөн.

Манай хуулиар  бол  хязгаарлалттай дүгнэлт  авсан  тохиолдолд  ямарваа нэгэн хариуцлага  тооцох үндэслэл  болдоггүй. Сөрөг  болон  дүгнэлт  өгөхөөс  татгалзах дүгнэлт авсан  тохиолдолд  бол төрийн албаны  тухай  хуулийн  42 р зүйлд заасны  дагуу хариуцлага тооцох сахилгын  шийтгэл ноогдуулах албан шаардлагыг хүргүүлж  ажилладаг байгаа. Тэгэхээр  хязгаарлалттай дүгнэлт  авсанаар тухайн  байгууллагын  удирдлагад хариуцлага тооцох үндэслэл  болохгүй. Санхүүгийн тайланг үнэн  зөв илэрхийлэгдсэн. Гэхдээ дурдагдсан алдаа  зөрчил байсан. 

-Ямар ямар  зөрчилүүд илэрсэн талаар дэлгэрүүлж ярьбал?

-“Баганнуур зүүн өмнөд бүсийн  цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн гаргасан нийт алдаа зөрчлийн  голлох  нөлөөллийг “Эрчим хүчний төсөл” 2018 оноос хойш  хийгдсэн. 2021  онд уг  төслийн ажил хүлээлцээд комисс хүлээгээд авсан.  Шинэ  технологид  шилжиж  шинэ төслийн ажил эхэлсэнтэй холбогдуулан хуучин хэрэгжүүлж байсан 1.198.000.000 төгрөгийн хөрөнгөө санхүүгийн тайлангийн данс  бүртгэлээс хасах ёстой байсан. Үүнийг  хасаагүй байсан. Үүнийг  хасахгүй байна гэдэг нь санхүүгийн  тайлан буруу  илэрхийлэгдэх үндэслэл болж байна гэж үзсэн. Данс бүртгэлээсээ хасч  бүртгэлээ үнэн  зөв  болго  гэдэг албан шаардлага өгсөн байгаа. Мөн хязгаарлалттай  дүгнэлт  болох  үндэслэлийн нэг нь бараа материалыг бүрэн хүлээж аваагүй, дутуу нийлүүлсэн байхад гэрээ дүгнэсэн актыг  бүрэн  биелүүлсэнд  тооцож 3  төсөл арга хэмжээний төлбөрийг бүрэн  шилжүүлсэн.  Энэ нь 697,900.000 төгрөг байсан. Энэ нь  зөрчил байна гэж  үзээд хязгаарлалттай  дүгнэлт  болох үндэслэл болгосон.  Мөн  худалдан авах  ажиллагааны  төлөвлөгөөг боловсруулсан. Худалдан  авах ажиллагааны төлөвлөгөөнд  заагдаагүй хөрөнгүүдийг авсан. Тэр мөн шаардлага  хангаагүй. Нэн  шаардлагатай  бус хөрөнгийг авч  нөөц  бүрдүүлсэн байна гэж үзээд албан шаардлага  өгсөн. Энэний дүн 237,100.000 төгрөг. Ингээд нийт илэрсэн алдааны дүнгийн  голлох хувь  болох бараг хоёр тэрбум төгрөгний алдаа дээр дурьдагдсан 3  алдаа  зөрчил эзэлж байгаа.

"Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”-ний татаасын албан тушаалтнууд хэзээ хариуцлагаа хүлээх вэ?

Д.Амарбаясгалангийн “шүүр”-энд Багануурынхан өртөх нь үү дээ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин