• Эхлэл
  • С.Батдөлийн хорих хугацааг 4 дэх удаагаа сунгав

С.Батдөлийн хорих хугацааг 4 дэх удаагаа сунгав

2023/05/08

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хорих ялыг дахин нэг сараар сунгажээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2023.05.08/ прокуророос ирүүлсэн саналыг хянан хэлэлцсэн байна. Шүүх хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…..” гэсэн заалтыг үндэслэн хорих хугацааг нь нэг сараар сунгасан байна.

С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татаж, нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа дахин саатуулан баривчилсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин