• Эхлэл
  • Д.Монголхүү: ШШГЕГ-ын албан тушаалтнуудыг шүүхэд өгнө

Д.Монголхүү: ШШГЕГ-ын албан тушаалтнуудыг шүүхэд өгнө

2023/05/09

Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа цахим хяналтын төхөөрөмжийг унтраасан, мөн маршрут зөрчсөн гэх үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 461-р ангид хоригдоод байсан иргэн Д.Монголхүүгийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2023.05.09/ боллоо. Түүнийг зургаан цагдааг зодсон гэх хэргээр 2022 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 сарын турш зорчих эрхийг нь  хязгаарлах шийдвэрийг гаргасан.

Зорчих эрхийн хязгаарлалтад байхдаа эмнэлэгт үзүүлэхээр явахдаа зааж өгсөн маршрутыг зөрчсөн гэж ийн ялыг өөрчилсөн ч Д.Монголхүү өөрөө очих замыг заасан боловч, эргэж ирэх замыг зааж өгөөгүй гэж тайлбарласан. Мөн маршрут зөрчсөн гэсэн хоёр нотлох баримт зөрсөн, согтуу байсан гэж гүтгэлгийн мэдээлэл тараасан гэж мэдэгдэж байсан юм.

Тиймээс тэрээр дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй, хорих ялыг цуцлуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах хүсэлт гаргасан билээ. 

Энэ гомдлын дагуу өнөөдөр шүүх хурал зарлаж, Д.Монгохүү шүүх хуралдаанд цахимаар оролцож байсан ч шүүхийн дуу, дүрс дамжуулалт шаардлагад нийцэхгүй, тасалдаж байсан учир Д.Монгохүүгийн өмгөөлөгч болон өөрөө шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч Д.Монголхүүг цагдан хорих ангиас авчирч хуралд оролцуулахаар болж, шүүх хурал үдээс хойш үргэлжиллээ.

Ингээд давж заалдах шатны шүүхээс иргэн Д.Монголхүүгийн хорих ялыг цуцалж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Шүүх хурлын дараа Д.Монголхүү

-Хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд ч тэр шүүх хурлын явцыг харсан байх. Хууль, журам, тогтоолын зөрчлийн улмаас иргэд яаж хохирч байна вэ гэдэг нь илэрлээ. Тухайн үүсч байгаа нөхцөл байдал, хандлагыг тооцохоор хүний эрхийн асуудал сөхөгдөж байна. Хуулийг ял завшуулахгүй гэдэг үзэл санаагаар маш хуурайгаар хэрэглэж байна. Одоо ардчилсан оронд тэс өөр системээр хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Би анхан шатны шүүх хурал дээр хоёр нотлох баримт хоорондоо зөрүүтэй байгааг гаргаж ирсэн. Прокурор, ШШГЕГ-ынхнаас гаргаж байгаа нотлох баримт өмгөөлөгчтэй эсрэгцэж байсан. Үүнийг судлан шинжлүүлж, аль нь үнэн эсэхийг тогтоож байж шүүх рүү шилжүүлье гэхэд анхан шатны шүүх хүлээж аваагүй.

Тиймээс ШШГЕГ-ын албан тушаалтнуудыг шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө.

Мөн Д.Монголхүүг согтуу байхад нь олж илрүүлээд, цэнэглэгчийг нь өгсөн гэж ярьсан. Анхан шатны шүүхэд ШШГЕГ-ын төлөөлөгчөөс "Чи Д.Монголхүүг согтуу байсныг яаж мэдэж байгаа юм бэ. Түүнтэй биечилж уулзсан уу" гэхэд "Уулзаагүй" гээд дуугүй байсан. Би тухайн үед караокед байсан ч эрүүл ч байж болно шүү дээ. Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гараагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт худлаа мэдээлэл түгээж, шүүхэд хандсан. Бид тэр дарга нарыг шүүхэд өгнө" гэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин