• Эхлэл
  • ЕХ “META”-д 1.2 тэрбум еврогийн түүхэн өндөр торгууль ногдууллаа

ЕХ “META”-д 1.2 тэрбум еврогийн түүхэн өндөр торгууль ногдууллаа

2023/05/26

Европын Холбооноос "Meta" компанид мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар түүхэн өндөр дүн болох 1.2 тэрбум еврогийн торгууль ногдууллаа.

Тус байгууллагаас Meta компанийг нь  хэрэглэгчийн хувийн мэдээллийг АНУ-ын аюулгүй байдлын албадаас хамгаалах шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн байна. Мөн тус компанид алдаагаа засаж, хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах 5 сарын хугацаа өгчээ.

Сошиал сүлжээний томоохон компани "Meta" Ирландын дата аюулгүй байдлын хорооны санаачлан гаргасан энэхүү шийдвэрийг "Алдаатай, үндэслэлгүй" хэмээн үзэж, давж заалдахаа мэдэгдээд байна.

Эх сухрвалж: Bloomberg


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин