“Зууны мэдээ” сонин “Start Up” буландаа “Urgana” брэндийг онцолж байна. Бид “Urgana” брэндийн үйлдвэрээр зочлоход хэрэглэгчийн гар дээр очиход бэлэн болсон бүтээгдэхүүн эгнүүлэн тавьсан байх ба цэвэр тохилог орчин угтсан юм. Эрүүл амьдралыг ургуулах уриатай тус брэнд нь одоогоор 56 нэр төрлийн органик найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн 10 гаруй үйлдвэрийн бүтээгдэхүүний орц найрлагыг гаргаж өгдөг аж. Бусад үндэсний үйлдвэрлэлээс ялгарах нэгэн онцлог нь гэвэл бүтээгдэхүүнийхээ орц найрлагад эмийн ургамал түлхүү ашигладаг. Тухайн ургамлаа Баянчандманьд тарьж ургуулдаг юм байна. Тиймээс Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах зорилго тэдэнд бий.
Анх үс ургуулах мист үйлдвэрлэж эхэлжээ
Гавьяат эмч доктор П.Баатар уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагаараа ихийг бүтээсэн гавьяатай. Түүний охин Б.Чанцалдулам нь ааваасаа өвлөж авсан чадвараа косметик тал руу хөгжүүлсэн нь “Urgana” брэнд билээ. “Urgana” нь Dr.Baatar брэндийн гоо сайхан, ахуй хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд жилийн хугацааг үджээ. Тиймээс анх Dr.Baatar нэрээр хэрэглэгчдэд хүрсэн. Үйлдвэрийн түүхийг нь сонирхвол уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурлан удам дамжсан хүмүүсийн хөдөлмөрөөр өнөөдрийн түвшинд хөгжиж явна. Анх хорт хавдраар өвчилсөн хүмүүст зориулж үс ургуулах ханд бэлтгэжээ. Хэрэглэсэн хүмүүсийн үс нь ургаад ирэхээр эдгэрэлтийн процесс нэмэгдэж байсан гэдэг. Мөн “энэ бүтээгдэхүүн сайн юм байна” гэсэн урам их сонссон нь үс ургуулах мистээ олноор үйлдвэрлэх шийдэлд хүргэжээ. Мөн монголчууд яагаад хорт хавдраар өвчлөөд байгааг бодсон гэнэ. Харин стресс, агаарын бохирдол, хоол хүнсний үл зохилдлого гэсэн гурван зүйлийн хорыг тайлах ёстойг мэдэж авсан байна.
Онцлох бүтээгдэрүүнээр “Urgana” брэндийн аарцтай шүдний "оо" шалгарсан
Саяхан болсон “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2023” үзэсгэлэнгийн онцлох бүтээгдэрүүнээр “Urgana” брэндийн аарцтай шүдний оо шалгарсан. Тус хамт олон нь аарцтай шүдний оо гаргахын тулд багагүй хугацаа зарцуулжээ. Шүдний "оо"-ны найрлагад фтор, кальци гэсэн хоёр төрлийн эрдэс ордог. Манай улсад зарагдаж байгаа шүдний "оо"-нууд асар өндөр цайруулагчтай учраас эрүүл мэндийн шаардлага хангаагүй байх нь бий. Энэ нь гоо сайхны бүтээгдэхүүний хууль дутмаг байгаатай холбож ойлгож болох юм. Мөн зарим аймгийн ус фтор ихтэй. Тэдгээр хүмүүс нэрмэл, цэвэршүүлсэн усаар шүдээ угаах хэрэгтэй юм байна. Мөн фтор багатай "оо"-гоор шүдээ угаах нь тустай. Тиймээс “Urgana” брэнд оондоо хатаасан аарц хийсэн нь дэлхийн анхны эко шүдний оо болжээ. Ой модон дунд байдаг жижиг мөчрийг түүгээд 980 градуст шатаахад карбон болдог. Үүнийг хусны хар нүүрс болгосон нь өнгөр цэвэрлэх үүрэгтэй. Мөн модны давирхайг найрлагад оруулсан нь "оо"-ны түвшинд хелико бактерийг устгана. Бусад байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн орсон болохоор 99,9 хувийн органик найрлагатай бүтээгдэхүүн. Эдгээр түүхий эдийг гаргаж авахад олон хүний хөдөлмөр орсон гэдгийг ярьж байлаа. Тус "оо"-гоор өглөө өдөр орой гурван удаа угаахад хелико халдвар авахгүй, ходоод эрүүл байх боломжтой.
Мөн хэрэглэгчийн таалалд нийцсэн аяга таваг угаагч нь хамгийн органик найрлагаар хийгддэг байна. Тухайлбал, хужир нь жонш 21 эмийн найрлагад ордог. Үйлчилгээ нь судасны хана, ходоодыг цэвэрлэдэг байгалийн гаралтай цэвэрлэгээний бодис. Эрт үед аяга таваг угаагчийн оронд хужир ашиглаж угаадаг байсан. “Urgana” нь үүний шинж чанарыг өөрчилж хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Бүтээгдэхүүн бүрээ гаргахдаа судалгаа хийж, туршсан гэнэ. Нэг бүтээгдэхүүн гаргахад доод тал нь нэг жилийн судалгаа шаарджээ. Бүтээгдэхүүнээ гаргаад ч судалгааны ажил нь дуусахгүй, үргэлж шинэчилж, сайжруулдаг аж.
“Urgana” брэнд үгүй бол ус агаар мэт үгүйлэгдэнэ
Манай улс бусад оронтой харьцуулахад химийн шинжлэх ухаанаараа хоцрогдсон. Тиймээс Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд органик найрлагатай байдаг. “Urgana” брэндийн хамт олон бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд маш хямд өртгөөр хүргэдэг гэдгээ хэлж байсан юм. Учир нь найрлагад нь орох түүхий эдийг гаргаж авахад их хөдөлмөр ордог нь лавтай. Үйл ажиллагааны ач холбогдлын талаар “Urgana” брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам “Гадаад оронд дөнгөж байгуулагдаж байгаа компанийг гурван жил татвараас чөлөөлдөг юм билээ. Энэ хугацаанд экспорт хийвэл тухайн мөнгөн дүнгийн 25 хувийг компанид нь өгдөг нь том дэмжлэг. Манай төрийн бодлого нь үндэсний үйлдвэрээ дэмжихгүйгээр дарангуйлдаг юм шиг санагддаг. “Urgana” Монгол Улсад зайлшгүй байх ёстой брэнд. Одоогийн зах зээлд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн ихээр зонхилж байна. Тиймээс бид ёс зүйг дээд зэргээр баримталж эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Хүний биед хэрэгтэй органик орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн. Манай бүтээгдэхүүн айл бүрийн энгийн хэрэглээнд байх ёстой. Хэрэв “Urgana” брэнд үгүй бол орон зай нь ус агаар мэт үгүйлэгдэнэ” гэлээ.
Ээлжит шинэ бүтээгдэхүүн нь ээжүүдэд зориулсан багц
Дөнгөж төрсөн ээжүүдэд зориулсан багц гаргахад бэлэн болжээ. Тус багцад аяга таваг угаагч, үс ургуулах мист, гавар багтаж байгаа юм. Эрт үед харшил байдаггүй байсан. Харин одоо харшил их байгаа нь ээжүүд жирэмсэн байх үедээ химийн бодис их агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэгтэй салшгүй холбоотой. Үүнээс шалтгаалж хүүхэд харшилтай төрөөд байгаа аж. Тиймдээ ч нярай хүүхэдтэй ээжүүд зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага тулгараад байгаа юм.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин Баатарын НЯМСҮРЭН
Сэтгэгдэл байхгүй байна