• Эхлэл
  • Мисс "цаг агаар" Б.Номин-Эрдэнийн дeбют "Mademoiselle"

Мисс "цаг агаар" Б.Номин-Эрдэнийн дeбют "Mademoiselle"

2023/07/04

2022 оны Монголын мисс Б.Номин-Эрдэнийг цаг агаар хөтөлснөөс нь хойш улс даяар таних болсон. Отгон мисс оюунлаг бүсгүй Францад 5 жилийн турш суралцсан учраас эх орондоо шинэ хүн. Мисс бүсгүй анхны номоо өлгийдөн авч номын баярт оролцож битүү цэцгэн дунд төв талбайг чимж байна. Түүний "Mademoiselle" буюу "Залуу хатагтай бүрийн унших 365 зөвлөгөө ном" олны сонирхлыг ихэд татаж байна. Миссийн крашууд нь өсвөр насныхан залуу охид.

Б.Номин-Эрдэнэ нийгмийн хариуцлагын хүрээнд охидод гоо зүй, ирээдүйн мэргэжил сонголт, эмэгтэй хүний амьдралын аз жаргалын талаар чөлөөт уулзалт сургалт хийн сурсан мэдсэнээ харамгүй хуваалцдаг. Оюунлаг үзэсгэлэн гоо бүсгүй Япон улсад эх орноо төлөөлөн олон улсын миссийн тэмцээнд оролцоод ирсэн. Мисс бүсгүйг Дэлхийн мисст эх орноо төлөөлөх эсэх дээр бооцоо тавьж байгаа хүмүүс олон. Гараа сайн бол бариа сайн. Нэр хүнд нь суларсан миссүүдийн алдрыг өндөрт өргөж миссүүдээс анхлан номоо өлгийдсөн бүсгүйд баяр хүргэe. Миссийн нүдээр харсан eртөнц, ном ямар болсныг уншигчид шүүнэ, дүнгээ тавина.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна