ХУВРАГ ТҮВДЭН ДОВДАНЫ ТООЦООЛЖ, БОЛОВСРУУЛСАН XVII ЖАРНЫ 38 ДУГААР ОН “ХИЛЭНТ БҮСГҮЙ” ХЭМЭЭХ ХӨХ ЛУУ ЖИЛИЙН ЦАГ УЛИРЛЫН ТООНЫ БИЧИГ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
НОХОЙ жилтнүүдийн–“их харш”,
ХОНЬ, YХЭР жилтнүүдийн–“бага харш”,
БИЧ, ХУЛГАНА жилтнүүдийн–“ивээл жил”,
МОГОЙ жилтнүүдийн–“цагаан жил”,
1992 оны БИЧ жилтэн–“33-ны мөчлөг” ургах тул засуулаарай.
Үхэр, туулай, могой, хонь, тахиа, нохой жилтнүүд “СУУДАЛ ӨНЦӨГДСӨН”-ий засал хийлгээрэй.
Манай календарь, номуудаас БҮХ ЗАСЛУУДАА НЭГ ДОРООС цогцоор нь мэдэж аваарай.
ХУВРАГ ТҮВДЭН ДОВДАНЫ ТООЦООЛЖ, БОЛОВСРУУЛСАН XVII ЖАРНЫ 38 ДУГААР ОН “ХИЛЭНТ БҮСГҮЙ” ХЭМЭЭХ ХӨХ ЛУУ ЖИЛИЙН ЦАГ УЛИРЛЫН ТООНЫ БИЧИГ
–Луу жилийн БУРХАНЫ ШАШИНТНЫ ӨВРИЙН ДЭВТЭР
–12 жилтэн тус бүрийн ЛУУ жилийн зурхайн зурлага, НАСАН ТУРШ-ийн төөрөг зурхайн ном
–Луу жилд яг ямар ЗАСАЛ-ууд хийлгэхээ бүгдийг нь НЭГ ДОР-оос уншиж болно.
–Гандантэгчэнлин хийдийн хувраг Д.Цогтбаатарын Модон Луу жилийн Цаг улирлын тооны бичгийг түмэнд олондоо өргөе.
Бусад календарьт байдаггүй зурхайн олон үзүүлэлтүүдийг багтааснаас дурдвал:
–Өдөр тутамд хамаарах наран, саран, барилдлага зэрэг 6 одыг оруулж өгсөн нь төрсөн төөрөг, хувь заяаны, насан туршийн болоод өдөр тутмын зурхайн нарийвчилсан үзлэг хийхэд нэн чухал юм.
–Өдөр бүр хаашаа мөрөө гаргавал үйлс бүтэмжтэй байхыг зааж өгсөн.
–Үс засуулах, лус тахих зан үйлд тухайн өдөр ямар нөлөөлөлтэйг дэлгэрэнгүй тайлбарласан.
–Буян үйлдэхэд нэн тустай, сайн өдрийг онцгойлон тэмдэглэсэн.
ЦАГ ТООНЫ БИЧГЭЭС ДАРААХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭЭРЭЙ:
1.ЛУУ жилийн турш амьдрал, ажил үйлс, эрүүл мэнд, хийморь цог золбоо нь ямар байхыг 360 чулуугаар нарийвчлан шинжсэн “Төөргийн чулуу” болоод “Харгай модны зурхай”.
2.Сар тус бүрт хүн бүрийн хувь тавилан, ажил үйлс, эрүүл мэнд, хийморь цог золбоо нь ямар байхыг нарийвчлан гаргасан “Сар тутмын махбодын зурхайг” оруулжээ. Сар бүрийн аж амьдралаа урьдчилан таамагласнаар болзошгүй аюул осол, гэм гэмшлээс сэрэмжилж, ямар заслыг хэрхэн хийхийг зааж өгсөн буй.
3.Бүтэн жилийн турш болох одон орон, гараг эрхсийн сонирхолтой үзэгдлүүд, нар сарны хиртэлтийг болох хийгээд үзэгдэх цаг хугацаатай нь тайлбарлаж оруулсан байна.
4.Амьдрал ахуйд сөрөг муу нөлөөтэй өдрүүдийг тусгайлан тэмдэглэсэн.
5.Бурхадын тарни, зан үйлийг тайлбарласан.
6.Насан туршдаа шүтэж явах бурхад ба тарнийг бичсэн.
7.Жилдээ хийх бүх төрлийн, тэр дундаа зөвхөн мэргэшсэн лам хуврагуудын тусгайлан хийдэг заслуудыг тайлбарлан оруулж өгсөн.
8.ЛУУ жилийн аль улирал, сар, өдөрт ямар жилтэн анхаарах ёстойг нь тайлбарласан байна.
9.Жилд ганцхан тохиодог хийморийн буулттай өдөр, Усанд хор орох болон эм орох өдрүүдийг тэмдэглэсэн.
10.Лам хуврагуудын хэрэглэдэг мэргэ төлөгийн тайлбар, арга аргачлалыг оруулсан.
Үндсэндээ, байнга, өдөр тутамдаа гар дороо ашиглаж, амьдрал ахуйдаа хэрэглэж сурвал болзошгүй осол гэмтэл, аюул гамшгаас сэргийлж сурах юм.
Бүх төрлийн засал, уншлага тайлбартайгаа байдаг учраас урьдчилан сэргийлэх үүднээс сар бүртээ хийгээд явах боломжтой юм.
Нэгэнт бүх тайлбар, зурхайн зурлага дэлгэрэнгүй байгаа учраас байнга сүм хийд, ламд очих шаардлагагүй бөгөөд өөрийгөө, ойр дотныхныхоо зурхай, заслыг зааж зөвлөөд явах боломжтой болно гэсэн үг билээ.
“12 жилтний зурхайн ном”-оос, өөрийнхөө насан туршийн зурхай, хувь төөргийг мэдээд авч болох нь. Урьд насандаа ямар хүн байсан, энэ төрөлдөө яах учиртай, ямар хань нөхөртэй байхаас эхлээд эдэлж хэрэглэхийн хэмжээ, энэ насны хэмжил, хэдий хугацаанд амьдраад ямар цаг үед сэрэмжлэх тухай ч бичсэн байна.
ЦАГ ТООНЫ БИЧИГ болон 12 ЖИЛТНИЙ ТУС БҮРИЙН ЗУРХАЙН НОМ, БУРХАНЫ ШАШИНТНЫ ӨВРИЙН ДЭВТРИЙГ дараах цэгүүдээс худалдан авч болно:
–НОМИН, ИМАРТ, МИНИЙ ДЭЛГҮҮР сүлжээний бүх дэлгүүр,
–НОМИН сүлжээ дэлгүүрийн ОРОН НУТАГ дах бүх дэлгүүр,
–НАРАНТУУЛ худалдааны төвийн 158, 159-р контейнер, 170-р павильон
–Хархорин худалдааны төв
–АЗХУР, ИНТЕРНОМ, НОМИН МАЖЕСТИК номын дэлгүүр,
–Хүрээ хийдүүдийн шашны эд зүйлсийн дэлгүүр,
–Сонин, ном худалдаалах цэгүүдээс авч болно.
Лавлах ба Захиалах утас: 96061800, 96682255
Сэтгэгдэл байхгүй байна