• Эхлэл
  • Хамба егүзэр хутагт Данзанлувсанванжалыг Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамбын ширээнд заллаа

Хамба егүзэр хутагт Данзанлувсанванжалыг Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамбын ширээнд заллаа

2024/02/27

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билигт өдөр болсон уг ёслолын үйл ажиллагаанд  Эрдэнэмандал хийдийн удирдлага болон аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбая, нутгийн иргэдсүсэгтэн  олон оролцож, тэргүүн хамбад хүндэтгэл үзүүлжээ.

 

 

Егүзэр хутагт Данзанлувсанванжал нь 1998 онд Эрдэнэцагаан суманд бэлтгэл ангид суралцаж байгаад 2013 онд Энэтхэгээс Монгол Улсад анх ирээд хэнд ч хэлэлгүй, өөрийн хүслээр Эрдэнэцагаанд очиж байсан зэрэг нь "Өнө өглөгт" хийд болон энэ зүгийн сүсэгтэн олонтой урьдын ерөөл барилдлагатайг харуулсан хэмээн өгүүлж нутгийн олон биширдэг юм.

Эрдэнэманал хийдийн тэргүүн хамбаар өмнө нь өдгөө МБШТ-ийн тэргүүн, гучдугаар хамба номун хан Д.Жавзандорж ажиллаж байсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин