• Эхлэл
  • Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа

2024/02/28

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусгахаар болсон. Энэ хүрээнд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр 2024 оны төсөвт тодотгол хийсэн юм.

Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгохдоо нийт орлогыг 1,114,582,443,000₮ байхаар батлав. Үүнээс татварын орлого 873,119,158,000₮, татварын бус орлого 230,365,833,000₮ байна. Түүнчлэн нийслэлийн хөрөнгийн зардлын дээд хэмжээг 1,641,110,048,900₮ байхаар баталсан бол үүний 1,397,488,647,600₮ нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ байх юм. Баталсан төсөвт орж буй өөрчлөлтийн хувьд Нийслэлийн 2023 оны төсвийн орлогын давалт 276,623,000,000₮, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 21,400,000,000₮, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дансны үлдэгдэл 4,218,855,000₮-ийг нийслэлийн 2024 оны төсвийн жилд нэмж зарцуулахаар болов.

Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон хороодын саналыг тусган, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин