• Эхлэл
  • Д.Ган-Очир: Цахилгаан, дулааны үнийг 30-50 хувиар нэмбэл инфляц 0.8 нэгжээр өснө

Д.Ган-Очир: Цахилгаан, дулааны үнийг 30-50 хувиар нэмбэл инфляц 0.8 нэгжээр өснө

2024/09/12

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл"-ийг жил бүрийн намар Монголбанк боловсруулдаг.

Төслийг төр засгийн төлөөлөл, эдийн засагчид, олон улсын байгууллага, судлаачдад танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр (2024.09.11) Монголбанканд болов.

Энэ үеэр Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир “Өрхийн цахилгааны үнэ 30 хувиар, дулааны үнэ 50 хувиар өсөхөд инфляцад дор хаяж 0.8 нэгж хувийн дарамт ирнэ. Гэхдээ ийм хувиар нэмэх эцсийн шийд гараагүй байгаа тул бид энэ хэмжээгээр өсвөл яах вэ гэдгийг төсөөлсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Шадар сайдын мэдэгдлийн дагуу инфляцын төсөөлөл дээрх нөлөөг тооцсон. 0.8 хувь нь шууд нөлөө, шууд бус нь 0.2-0.4 хувь байх боломжтой. Өрхийн цахилгааны үнийг 20 хувиар нэмбэл нөлөө нь 0.6 болж буурна. 

Том зургаар харвал эрчим хүчний үнийг нэмэх нь буруу биш. Эрчим хүчний хараат бус байдлын талаар бид яриад л байдаг. Энэ салбарын зах зээлийн механизм ажиллахгүй байгаагийн шалтгаан нь эрчим хүчний үнийг хүчээр бариад байгаатай холбоотой” гэв.

БИД ЯМАР ҮНЭТЭЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

Өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

Хэрэглэгчдийн ангилал

Хэмжих нэгж

Тариф

1

Энгийн тоолууртай

 

 

а

Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээ

Төг/кВт.ц

110.49

б

Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээших хэрэглээ

Төг/кВт.ц

130.29

2

2 тарифт тоолууртай

 

 

а

Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

116.39

б

Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

89.19

3

Сарын суурь тариф

Төг/сар

2,000.0 

АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ

Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

Ангилал

Хэмжих нэгж

Сарын хэрэглээ

1

Айл өрх

кВт.ц

350

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭМЖИХ ТАРИФŞ Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 23.79 төг/кВт.ц -аар тооцно.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин