Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна.
Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ. Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай.
2023 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Нийт ахмадуудын 40.3 хувь нь эрэгтэйчүүд бол 59.7 хувь нь эмэгтэйчүүд. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна.
Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, сэтгэл зүрх, ур чадвараа зориулсан ахмад настнууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл байхгүй байна