• Эхлэл
  • Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2024/10/02

Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсэг болох Шар хадны авто замаас “Улаанхуаран эко” хүнсний зах хүртэл авто замыг 10 дугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Харин хоёрдугаар хэсэг буюу “Улаанхуаран Эко” хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл авто замыг 10 дугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагаас 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин