• Эхлэл
  • СЕХ: Цахим санал өгөх боломжийг хангахаар ажиллана

СЕХ: Цахим санал өгөх боломжийг хангахаар ажиллана

2024/10/02

Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэд болон хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод суалцаж байгаа оюутнуудыг санал өгөх боломжоор хангахаар доорхи ажлуудыг хийж байгаа талаараа Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2024.10.02/ мэдээлэл өглөө.

Үүнд:

Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч буй 120 мянга гаруй оюутан,  үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60 мянга гаруй хүн байгаа аж.

Иймээс хотод сурч буй оюутнуудын хувьд бааасан гариг болох сонгуулийн санал хураалтандаа оролцохыг тулд  Лхагва, Пүрэв гаригт их дээд сургуулиудаас үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжоор нь хангуулах үүднээс тухайн өдрийнх нь хичээлийг дараа нь нөхөх байдлаар зохицуулах зэргээр ярилцаж тохиролцсон байна.

Мөн уул уурхайн болон тээвэр ложистикийн компаниудын хувьд хуульд заасан үүргээ биелүүлж ажилчдаа чөлөө олгох мөн орон нутаг руугаа зорчиход нь зардал, унаа зэргээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагыг тавьж байгаа аж.

ИТХ-ын хурлын сонгуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нийт 8,031 мандатад 17,400 гаруй хүн нэр дэвшиж буй. Нам, нэр дэвшигчдийг бүртгэх ажил дууссан. Одоогоор саналын хуудсыг хэвлэх, санал хураах байрыг тохижуулах, техникийн хангамж зэрэг бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа юм байна.

Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос "Цаашид цахим, урьдчилсан, шуудангаар зэрэг олон хэлбэрээр санал өгөх боломжийг нэвтрүүлэх шаардлагатай. Цахим сонгуулийн асуудлыг хялбараар бодож болохгүй. Улсын хэмжээнд цахим дэд бүтцийн асуудал байна. Энэ дэд бүтцийн асуудал одоо л хангагдаж байгаа. Тоон гарын үсгийн хэрэглээний түвшин нэмэгдэж байгаа. Иймд дараагийн сонгуулиар цахимаар, шуудангаар, урьдчилсан санал авах зэрэг боломжуудыг хангаж өгөх ёстой гэж үзэж байгаа" гэсэн юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин