• Эхлэл
  • Нийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв

Нийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв

2024/10/09

Нийтийн тээврийн салбарт 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийв. Тодруулбал, үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, парк шинэчлэл хийхээс өмнөх хугацаанд 17 автобус шатсан. Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлж, улмаар БНХАУ-ын дэлхийд худалдан авалтаараа тэргүүлж буй “Yutong Bus” компанийн 2023 онд үйлдвэрлэсэн 600 том оврын автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Ийнхүү парк шинэчлэлийг хийснээр хуучин автобусны асуудлууд шийдэгдэж, иргэдийн аятай зорчих, жолоочийн тухтай ажиллах нөхцөл бүрдсэн юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1141 автобусыг үйлчилгээнд гаргаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин