• Эхлэл
  • Бурхан багшийн Их дүйчин өдрөөр зам хаана

Бурхан багшийн Их дүйчин өдрөөр зам хаана

2025/06/11

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н, Бурхан багшийн Их дүйчин өдөр. Энэ өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр гэж үздэг. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Харин Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба 2019 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан.

Энэ жилийн хувьд Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд энэ оны зургадугаар сарын 11-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал зохион байгуулах юм. Жагсаал 21.00 цагт их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас хөдөлж Энхтайваны өргөн чөлөөгөөр баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Өндөр гэгээн Занабазарын гудамжаар өгсөөд Гандантэгчэнлин хийд хүрнэ.
Хүндэтгэлийн жагсаалын маршрутын дагуу 21.00-22.00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Төв шуудангийн уулзвар, Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Гандантэгчэнлин хийд хүртэлх замыг түр хязгаарлах тул иргэд, олон нийт Та бүхэн түр хязгаарласнаас бусад замаар зорчиж, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна