• Эхлэл
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд 30 хэм давж хална

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд 30 хэм давж хална

2025/06/19

Онцгой байдлын ерөнхий газар, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөөдөр /2025.06.19/ цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.

Өнгөрөгч 2024 оны байдлаар үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад  нийт 355 удаагийн үеэр усны ослын дуудлага ирсэн. Үүн дээр улсын онцгой байдлын коммис, гамшгаас хамгаалах албаны мэргэжлийн 2989 албан хаагч,  538 техникийн хэрэгсэлтэй ажиллажээ. Энэ жил нийслэл хотын хэмжээнд зуны саруудад  завьт эргүүлийг 9 чиглэлд 7 мартушаар зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, хүн ам ихээр цугларч амарч зугаалдаг бүс голын эрэг, нуур цөөрөм, тогтоол усны  ойролцоо газруудаар онцгой байдлын газар, цагдаагийн хамтран ажиллах аж. Энэ хүрээнд 2025 оны зургадугаар сарын 18-аас ирэх есдүгээр сарын 28 өдөр хүртэл үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлнэ гэв.Мөн голуудын үерийн ам хальж болзошгүй газрууд, уулын ус буух эрсдэлтэй байршлуудад суурьшсан айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах байгууллагуудаас албан мэдэгдлийг хүргүүлж эрсдэлгүй байршлуудад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэв.

Завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг тус тус Баянзүрх дүүргийн хар усны тохойноос маршлын гүүр, маршлын гүүрнээс сонсголонгийн гүүр, сонсголонгийн гүүрнээс нисэхийн хадан хясаа буюу туул гол дагуу зохион байгуулна гэв. Энэ үеэр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ажилтан Б.Жаргалан хэлэхдээ, Нийслэлийн иргэдэд анхааруулахад ойрын өдрүүдэд 30 хэм давж халах төлөвтэй байна. Ерөнхий боловсролын сургуулиудын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй бага насны хүүхдүүдээ гол ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна.  Агаарын хэм 30 хэм давж халах төлөв энэ сарыг дуустал үргэлжилнэ.  Сарын сүүлээр улсын хэмжээнд  дуу цахилгаантай аадар бороо орно. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд хуурайшилт их байгаа энэ үед аадар бороог хөрс шингээж авахгүй нөхцөл байдал байгаа тул үерийн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. Ирэх найм болон есдүгээр сард төвийн бүсийн өмнөд хэсэг, говийн аймгуудаар хур тунадастай байх төлөв гарсан” гэж мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна