Улаанбаатар хотын экс захирагч Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн /2025.06.16/ ээлжит хуралдаанаас гаргасан байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонтой холбогдуулан дээрх томилгоог хийжээ.
Д.Мөнх-Эрдэнэ нь өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар тус, тус ажиллаж байсан юм.
БОЛОВСРОЛ:
- 1998-2005 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль;
- 2001-2002 онд ХБНГУ-ын Берлин хотод “Buchholtz” герман хэлний институт, Потсдамын Их cургуульд тус тус герман хэл;
- 2011-2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр тус тус мэргэжлийн сургалтад хамрагдсан.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2004-2007 онд Голомт банкинд хуульч;
- 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн;
- 2008-2013 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын дарга;
- 2013-2014 онд СИТИ их сургуулийн УЗ-ийн дарга;
- 2014-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хууль, эрх зүйн газрын дарга;
- 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх;
- 2019- онд СИТИ их сургуулийн УЗ-ийн дарга
- 2024 онд Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх
Сэтгэгдэл байхгүй байна