Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд арав гаруй хоног үлдлээ. Улсын хэмжээнд баяр наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдээлсэн. Үндэсний баяр наадмаар долдугаар сарын 10-наас 17-ны өдөр хүртэл 8 өдөр амрах хуулийн өөрчлөлт оруулсан.
Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гаригт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ.
Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.
Энэ жилийн тухайд долдугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар найм хоног амрахаар болжээ.
Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэх нэг аймаг, 24 сумын мэдээллийг хүргэж байна.
Увс аймаг /Аймгийн 100 жил, Түргэн, Сагил, Завхан, Тариалан, Малчин сум/,
Ховд аймаг /Чандман сумын 100 жил/,
Хөвсгөл аймаг /Төмөрбулаг сумын 100 жил/,
Сүхбаатар аймаг /Асгат, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ сум/,
Архангай аймаг /Эрдэнэмандал, Хангай сум/,
Хэнтий аймаг /Цэнхэрмандал сум/,
Дорноговь аймаг /Улаанбадрах сум/,
Дорнод аймаг /Цагаан-Овоо, Баянбудан, Дашбалбар, Баянтүмэн, Хөлөнбуйр сум/,
Дундговь аймаг /Баянжаргалан сум/,
Баян-Өлгий аймаг /Алтанцөгц, Цагааннуур тосгон, Цэнгэл сум/,
Баянхонгор аймгийн Богд сумын 100 жилүүд энэ тохиож байна.
Сэтгэгдэл байхгүй байна