• Эхлэл
  • Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг түвшин ахиуллаа

Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг түвшин ахиуллаа

2025/07/01

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг өмнөх хамгийн өндөр эрсдэлтэй 7/7 түвшнээс нэг шат ахиулан 6/7 болгон сайжрууллаа.

Тус байгууллагын өнгөрсөн сарын 27-нд болсон Зээлийн эрсдэлийн ангиллыг шинэчлэн тогтоох уулзалтаар энэхүү шийдвэрийг гаргажээ. Энэ удаагийн хуралдаанаар 40 гаруй орны зээлийн эрсдэлийн үнэлгээг хэлэлцсэнээс зөвхөн 3 орны үнэлгээ өөрчлөгдөж, Бангладеш, Сенегалын үнэлгээ буурсан бол манай улс үнэлгээгээ сайжруулж чадлаа. Ингэснээр олон улсын санхүүгийн зах зээлд манай улсын нэр хүнд, зээлжих чадвар дээшилж, Засгийн газар болон хувийн хэвшилд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, өртгийг бууруулах таатай нөхцөл бий болж байна. Мөн ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын экспортын зээлийн агентлагууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас олгох санхүүжилт, ялангуяа зээлийн эрсдэлийн шимтгэлийн хувь хэмжээ илүү таатай болно. Тухайлбал, шимтгэл 3-6 хувиар буурч, дунд болон урт хугацааны экспортын санхүүжилтийн өртөг багасахаар байна.

 Түүнчлэн үнэлгээ сайжирснаар улсын төсөв, хувийн хэвшилд ирэх санхүүгийн дарамт багасч, хувийн хэвшилд гадаадын хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл бэхжинэ. Мөн үйлдвэрлэгч, экспортлогчдын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх аж. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна