
Нийслэл хотын тодорхой байршлуудад уламжлалт “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ.
Үүнд одоогоор дөрвөн дүүргийн дөрвөн байршилд үзэсгэлэн худалдаа явуулж буй. Цаашид 21 байршилд хүнс ногооны өргөтгөсөн худалдааг нээхээр төлөвлөжээ.
Одоо худалдаагаа эхлээд буй байршлуудыг танилцуулья.
Чингэлтэй дүүрэг: Бага тойруу гудамж дахь Барилгачдын талбай болон Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай.
Баянзүрх дүүрэг: Сансар үйлчилгээний төвийн гадна, Жуковын талбай, Дүнжингарав захын баруун талын талбай
Сүхбаатар дүүрэг: Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, ХУБТ-ын хойд тал, Хорооны байрны дэргэд.
Сонгинохайрхан дүүрэг: Баянхошуу шинэ эцсийн буудал, Сүлжмэл компанийн урд талбай, Орбитын тойрог.
“Алтан намар-2025” худалдаа нь төмс хүнсний ногоог хямд үнээр, шууд тариалагчаас худалдан авах боломжийг олгож, иргэдийн худалдан авалтын нөхцлийг сайжруулах зорилготой юм.


Сэтгэгдэл байхгүй байна