• Эхлэл
  • ХҮН намын даргаар Т.Доржханд улиран сонгогдов

ХҮН намын даргаар Т.Доржханд улиран сонгогдов

2025/12/14

ХҮН намын ээлжит VIII Их хурал өчигдөр /2025.12.13/ өндөрлөлөө. Их хурлаар:

  • Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах,
  • Намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх,
  • Хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийн сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Тэгвэл намын даргыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж, олонх буюу 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа. Өөрөөр хэлбэл, түүний бүрэн эрхийг 4 жилээр сунгаж байгаа юм.

Мөн ХҮН намын Генсек П.Ганзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. ХҮН намын VIII их хурал хуралдаж байгаа бөгөөд Тус намын Генсек П.Ганзориг 5 жилийн ажлын тайлангаа тавьж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав.

 

Тэрбээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд намынхаа Гүйцэтгэх зөвлөлийг удирдан, намын бусад бүтцийн байгууллагуудтай уялдуулан чиглүүлж ХҮН намаа Үндэсний хэмжээний нам болгон хөгжүүлэх, Шинэ үеийн дэвшилтэд нам болгон бэхжүүлэх, Төр засгийн ачаа үүдэг нам болгон төлөвшүүлж, намын дотоод ардчилал, хамтын шийдвэрүүдийг бэхжүүлэх зэрэг үндсэн зорилгуудаа намын нийт гишүүд болон бүх шатны байгууллага, журмын нөхдийн хамт амжилттай хийж хэрэгжүүлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна