Тайлант өдрийн байдлаар, банкууд 5456 иргэний 337.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч,
1549 иргэний 5 хувийн хүүтэй 73.6 тэрбум төгрөгийн, 3147 иргэний 8 хувийн хүүтэй 210.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай,
Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Харин Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 19305 малчин 74 тэрбум 759.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс 2016 оны тавдугаар сарын 06-ны өдрийн эцсийн байдлаар нийт 17949 малчинд 68 тэрбум 976.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл байхгүй байна