Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас бэлтгэн гаргаж буй “Панамын материалууд” гэж нэрлэгдсэн шуугиант мэдээллүүдийн ээлжит хэсгийг тавдугаар сарын 9-нд зарлана гэгдсэн. Оффшор дансны мэдээллийг ил болгож Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримт бий гэж буй юм.
Урд шөнө “offshoreleak.icij.org” албан ёсны цахим хуудсан дээр Монголтой холбоотой мэдээлэл тавигдсан байна.
Эх сурвалж: https://offshoreleaks.icij.org/search?utf8=%E2%9C%93&q=&c=MNG&j=&e=&commit=Search
CRMI CO., LTD
Bolorchimeg Boldbaatar
JOHN F BARGHUSEN
SAIKHANDAVAA ULZIIKHISHIG
Enkh-Amgalan Munkhnast
Boldmaa Eremgiidorj
Tsogt Natsagdorj
Batzorig Bayar
ULEMJ ISHJAMTS DAMDIN
LI Guogang
Bold Jambalsuren
TSOGT NATSAGDORJ
Sergelen Tsendsuren
Tsogt Natsagdorj
MUNKHJARGAL SEDBAZAR
Buren-Erdene KHULDOR.I
Fan Wenshuang
Oyungerel Janchiv
BATSAIKHAN SARUULBAYAR
BAT-UUL CHULUUDAI
Ankhbayar Khurlee
SAINBAYAR SAINJARGAL
KHUREL KHANDJAV
BUM-ERDENE KHARIYU
Batbayar Davaa
Bat-Erdene BATKHUYAG
Bayaraa Mongol
Bat-Ochir Sukhbaatar
HOU XIAO NING
BATBAYAR DAVAA
BUM-ERDENE KHARIYU
BATZORING CHIMEDDORJ
BATZORIG CHIMEDDORJ
Davaanyam CHOINDON
Shagdardulam SAMBALKHUNDEV
Budrqgchaa, Tseenee
Batzorig CHIMEDDORJ
DAVAANYAM CHOINDON
Batzorig CHIMEDDORJ
Davaanyam CHOINDON
Ankhbayar Khurlee
BATZORIG CHIMEDDORJ
BATZORIG CHIMEDDORJ
Enkh-Amgalan Munkhnast
DELGERSAIKHAN BORKHUU
DELGERSAIKHAN BORKHUU
Liu Yao Gang
OCHIRSUKH YANSANJAV
Yang Gui Xiang
Монгол улстай холбоотой 49 хүн, 43 хаяг гарч ирсэн нь энэ. Үүний дотор сонирхол татаж байгаа нь Улаанбаатар хотын мэр Бат-Үүлийн хүү Чулуудай бүртгэгджээ. 2011 оны 6-р сарын 30-ны өдөр Британийн Виржинийн арлууд дээр бүртгэгдсэн Стратежик Майнс Инк-ийн хувь эзэмшигч гэж Панамын материалуудад дурьдагдсан нь олны анхаарлыг татах нь зүй биз.
Тэмээнээс тэмдэгтэй Бат-Үүлийн Чулуудайн хамт энэ жагсаалтанд багтсан хүн бол Петровисын гэгддэг Жанчивын Оюунгэрэл.
Харин өчигдөр шөнө Монгол HD телевизээр зарлаад байсан Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр энэ жагсаалтанд байхгүй байгааг та албан ёсны хуудсанд зочилсон бол олж харах байх.
Угтаа бол офшор гэдгийг тайлбар толинд эх газраас зайтай далайд орших, гадаадад хийгдсэн, байрлаж буй буюу бага татвар эсхүл зардал эсхүл чанга хатуу бус зохицуулалтыг эдлэх гэж гадаадад бүртгэгдсэн гэж бичсэн буй.
Томоохон компаниуд Британийн Виржинийн арлууд, Сейшелийн арлууд, Багамын арлууд зэрэг татварын "диваажинд" компаниа бүртгүүлсэн байх нь элбэг. Тухайлбал, бидний сайн мэдэх Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний 16.48-д “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэж Засгийн газрын нэрийн өмнөөс төрийн өмчит Эрдэнэс МГЛ ХХК, Хөрөнгө оруулагч, Британийн Виржинийн арлуудын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Айвенхоу Оюу Толгой /БиВиАй/ Лимитед, Нидерланд Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Оюу Толгой Нидерландс Би.Ви. нарын хооронд энэхүү Гэрээг байгуулсан өдөр, эсхүл байгуулах үед байгуулсан Оюу Толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг, гэсэн заалт орсон байдаг.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна