• Эхлэл
  • Хуучин орон сууцны үнэ буурчээ

Хуучин орон сууцны үнэ буурчээ

2016/05/12

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны дөрөвдүгээр сарын үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарлаа.

Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны дөрөвдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад -11.2 хувиар буурчээ.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе- 2013.01/

3.5%

15.2%

-3.8%

Өмнөх сартай харьцуулахад

-1.0%

-0.9%

-1.0%

Оны эхэнтэй харьцуулахад

-1.9%

-3.3%

-2.4%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-11.2%

-9.5%

-13.1%

 

Үнийн өөрчлөлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл, шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарсан юм. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ. Шинэ орон сууцны  нэг м.кв дундаж үнэ нь 2016 оны 4 дүгээр сарын байдлаар 2,025,000 төгрөг болж өмнөх сараас 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар тус тус буурчээ.

Жишээбэл, БЗД-ийн “Монгол” хотхонд 2015 оны дөрөвдүгээр сард нэг метр квадрат дундаж үнэ 1,864,000 төгрөг байсан бол 2016 оны дөрөвүгээр сарын байдлаар 1,672,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурсан байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байгаа аж.

Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарчээ.  Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Хуучин  хоёр өрөө байрны дундаж үнэ  нь 2016 оны дөрөвдүгээр сарын байдлаар 80,000,000 төгрөг болж өмнөх сараас 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 17.0 хувиар тус тус буурсан байна.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5019 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Нэмэлт мэдээллийг энд дарж харна уу.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна