• Эхлэл
  • ДНБ-ийн үнэ 2937.7 тэрбум төгрөгт хүрчээ

ДНБ-ийн үнэ 2937.7 тэрбум төгрөгт хүрчээ

2016/05/17

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн тайланг гаргадаг билээ. Энэ удаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар ДНБ мэдээллийг хүргэе.

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2016 оны эхний улиралд 2937.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар өслөө.

Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 10.7 хувь, үүнээс уул уурхайн салбарынх 16.2 хувь, мөн хөдөө аж ахуйн салбарынх 3.7 хувиар өссөн нь голлон нөлөөлөв. ДНБ-ий 3.1 хувиар өсөхөд 4.0 нэгж (130.5 хувь) нь уул уурхай, олборлох салбар, 0.3 нэгж (9.4 хувь) нь барилгын салбар, 0.2 нэгж (5.0) нь хөдөө аж ахуйн салбар, 0.2 нэгж (5.4 хувь) нь үйлчилгээний бусад салбарын өсөлтөөс шалтгаалсан байна.

ДНБ, оны үнээр 2016 оны эхний улиралд 4705.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.0 хувиар өслөө. ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2016 оны эхний улиралд улирлын нөлөөллийг арилган тооцсоноор өмнөх улирлынхаас 0.7 хувиар өсчээ.

ДНБ, эцсийн ашиглалтын аргаар Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2016 оны эхний улиралд 4703.4 тэрбум төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3008.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 163.1 тэрбум төг буюу 3.6 хувь, зэрэгцүүлэх үнээр 86.2 тэрбум төгрөг буюу 3.0 хувиар өссөн байна.

ДНБ-д 2016 оны эхний улиралд эцсийн хэрэглээ 77.2 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 14.2 хувь, цэвэр экспорт 8.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс хөрөнгийн нийт хуримтлал 1.0 пункт, цэвэр экспорт 0.6 пунктээр өсч, харин эцсийн хэрэглээ 1.6 пунктээр буурсан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна