• Эхлэл
  • 13,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

13,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

2016/05/23

Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Нийслэл хотын албан татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм.

Нийслэлийн ИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон бөгөөд жилд 13,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлийн Татварын газрын мэдээгээр энэ оны тавдугаар сарын 10-ний байдлаар хотын албан татвараас тэрбум 90 сая 804 мянган төгрөгийг төвлөрүүлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна