Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр зээлийн хүүг бууруулах шаардлагын хариуны талаарх мэдээлэл хийлээ. Зээлийн хүүг хувь зааж бууруул гэсэн шаардлага тавиагүй тодорхой хэмжээгээр бууруулна уу гэсэн шаардлагыг арилжааны банкуудад гэж тус холбооныхон хэлэв. Тэдний шаардлагын хариу ирсэн ч хариу тийм ч таатай байгаагүй буюуу зээлийн хүүг бууруулах боломжгүй гэжээ.
Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Өнөөдөр маш олон төрлийн зээл буюу цалин тэтгэвэрийн зээл гэж байгаа шүү дээ. Түүнийг бид тэдэн хувь бууруул гээгүй. Бид шаардлагадаа тодорхой хэмжээгээр зээлийн хүүг заавал бууруул гэсэн.
Дээрээс нь жилийн 15 хувиас дээш хүүтэй зээлийн хүүг бууруулна уу гэсэн шаардлага тавьсан. Малчны зээлийн хүү 29.9 байсанг 10 хувь болгож бууруулж чадсан юм чинь бусад зээлүүдийг 10 хувь руу шилжүүлж болно. Гэтэл хүүг бууруулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Угтаа бол зээлийн хүүг бууруулах шаардлага нийгэмтэй холбоотой гарч ирж байна. Мөн банк 2-3 жилийн өмнөх мөнгөний эргэлт боломжын байхад хийсэн гэрээгээр иргэдийг шахаж болохгүй. Энэ нь шударга бус байгаа юм.
Улс үнэхээро хямарч байгаа бол банкны систем ч гэсэн тодорхой хэмжээний уян хатан бодлого явуулах ёстой. Бидний шаардлага гурван банк хариу өгсөн байгаа. Тэд гурвуулаа боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Мөн Банкуудын холбооноос бидэнтэй уулзаж боломжгүй гэсэн хариуг өгсөн байгаа. Үүнийг бид мөнгө хүүлэгчдийг хамгаалж байна гэж харж байна” гэв.
Ийн боломжгүй гэсэн хариу авсан Зээлдэгдчийн холбооныхон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа аж. Энэ удаа УИХ гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа бөгөөд цаашид дараа дараагийн тэмцлийн арга хэмжээ байгаа гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн банкуудын холбоо ард иргэдийн асуудлыг авч хэлэлцэхгүй, туслаж дэмжье гэсэн бодлого явуулахгүй байна гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна банкуудын цэвэр ашгийг судалж, хамгийн доод талын татварын дараах цэвэр ашиг нь 20 тэрбум төгрөг, 300 тэрбум төгрөг хүртэлх цэвэр ашигтай буюу нэг төгрөгийн алдагдалгүй ажиллаж байгаа гэсэн судалгааг хийжээ.
Ингээд тэд УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа аж.
Зээлийн хүүг бууруулахыг шаардав
Сэтгэгдэл байхгүй байна