• Эхлэл
  • Татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэллээ

Татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэллээ

2016/05/26

Хувь хүний албан татварын хуульд заасан татварын буцаан олголтыг өгч эхэлжээ. Хуульд зааснаар орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн тайлангаа татварын албанд өгсөн байна. Тэднээс 71,9 мянга нь хуулийн дагуу буцаан олголт авахаар болсон.

Улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон бөгөөд эхний ээлжинд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн буцаан олголтыг гуравдугаар сард өгсөн бол хоёрдугаар ээлжийн хүмүүсийн татварын буцаан олголт өнөөдөрөөс эхлэн дансанд шилжин орж буй аж.

Харин Говь сүмбэр аймгийн иргэдэд буцаан олголтыг 100 хувь өгсөн ба бусад аймаг, нийслэлийн хувьд дөрөвдүгээр сард ээлж дараалан олгох, үүнийг тавдугаар сар гэхэд буцаан олголтыг бүрэн дуусгах тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна