Банкууд 2016 оны дөрөвдүгээр сард нийт 1500 зээлдэгчид 89.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3633.0 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 82320-д хүрчээ. Тайлант сард 5%-ийн хүүтэй 18.6 тэрбум төгрөгийн зээлийг 397 зээлдэгчдэд олгосон бол 8%-5% руу 106 зээлдэгчдийн 3.9 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ.
Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 17.3 нэгж хувиар тус тус буурч 17.9 хувьд хүрсэн байна. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.7 хувь буюу 2751.3 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 5 болон 8 хувийн хүүтэй зээл, 5 болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 22.5 хувь буюу 818.8 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 1.7 хувь буюу 62.9 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна. 2016 оны 4 дүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэлийн 98.9 хувь нь төгрөгийн зээл, 1.1 хувь нь гадаад валютын зээл байна
Сэтгэгдэл байхгүй байна