Өнгөрсөн оны мөн үед 131.1 сая ам.долларын алдагдалтай гарч байсан урсгал тэнцлийн үзүүлэлт 2016 оны эхний 4 сард 86.6 сая ам.долларын ашигтай гарлаа.
Үүнд барааны дансны ашиг 11 хувиар буюу 57.5 сая ам.доллараар, урсгал шилжүүлэг 167 хувиар буюу 41.7 сая ам.доллараар нэмэгдэж, үйлчилгээний дансны алдагдал 5 хувиар буюу 16.6 сая ам.доллараар, орлогын дансны алдагдал 34 хувиар буюу 101.8 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ.
Хөрөнгө ба санхүүгийн данс 279.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 354.2 сая ам.доллараар өссөн эерэг өөрчлөлттэй байна.
Энэ нь эдийн засгийн харьяат аж ахуйн нэгжид орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт болон Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд гаргасан бондын эх үүсвэртэй холбоотой байна.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл байхгүй байна