• Эхлэл
  • 1.3 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолжээ

1.3 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолжээ

2016/06/12

Энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 602.6 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдсэн дүн болж байна.           

Экспорт 1.7 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс таван хувиар буурсан бол импорт 1.1 тэрбум ам.доллар буюу 20 орчим хувиар буурчээ.

Үүнээс гадна энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улс 1.3 тэрбум ам.долларын ашигт малтмал буюу эрдэс бүтээгдэхүүн экспортолсон байна.

Ийн 7200 тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 38 орчим хувиар өссөн дүн болжээ. Энэ нь "Таван Толгой"-ийн бүлэг ордод олборлолт хийж байгаа компаниудын экспорт нэмэгдсэнтэй шууд холбоотой аж. Мөн 697 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь 30 хувиар өссөн дүн болжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна