• Эхлэл
  • Тэтгэврийн даатгалын сангийн орлого 105.0 тэрбум төгрөгөөр өсчээ

Тэтгэврийн даатгалын сангийн орлого 105.0 тэрбум төгрөгөөр өсчээ

2016/06/13

Өнөөдөр Үндэсний статистикийн ерөнхий хорооноос Монгол Улсын эдийн засгийн байдал өнгөрсөн тавдугаар сарын байдлаарх судалгааг танилцууллаа.

Энэхүү судалгаагаар нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны эхний таван сард 690.4 тэрбум төгрөг, зарлага 672.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 151.4 тэрбум төгрөг буюу 28.1 хувь, зарлага 41.3 тэрбум төгрөг буюу 6.5 хувиар өссөн байна.  

Эхний таван сард өмнөх оны мөн үеийнхээс 151.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 105.0 тэрбум төгрөг буюу 27.3 хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 34.4 тэрбум төгрөг буюу 43.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 41.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 41.9 тэрбум төгрөг буюу 8.7 хувь, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.6 тэрбум төгрөг буюу 26.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна