Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны нэгдүгээр улиралд нийт 36.6 мянган ААНБ-ын 550.9 мянган ажиллагчид хамрагджээ.
Эдгээр ажиллагчдын 25.7 мянга буюу 4.8 хувь нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 54.6 мянга буюу 9.9 хувь нь 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай,
100.3 мянга буюу 18.2 хувь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 211.4 мянга буюу 38.3 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай,
84.9 мянга буюу 15.4 хувь нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 20.0 мянга буюу 3.6 хувь нь 1300.0- 1500.0 мянган төгрөгийн цалинтай, 54.0 мянга буюу 9.8 хувь нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна гэсэн судалгааг үндэсний статистикийн ерөнхий хорооноос гаргажээ.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл:
192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлынхаас 2.3 мянгаар, 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.4 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.8 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 9.3 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.6 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.3 мянгаар буурсан байна. Харин 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.4 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.6 мянгаар, 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 2.9 мянгаар нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл:
Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1961.9 мянган төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 584.6 мянган төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 594.4 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 732.0 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 812.4 мянган төгрөг, 100- 199 ажиллагчтайнх 910.0 мянган төгрөг болон 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1200.3 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл:
2016 оны нэгдүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1066.6 мянган төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 448.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна. Нэг ажиллагчид ногдох сарын дундаж цалин 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 871.4 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20.0 мянган төгрөг буюу 2.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.9 мянган төгрөг буюу 0.3 хувиар өсчээ.
Сэтгэгдэл байхгүй байна