• Эхлэл
  • Монголчууд гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийнэ

Монголчууд гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийнэ

2016/06/14

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам, тээврийн сайд М.Зоригтын оруулсан дамжин өнгөрөх авто тээврийн шинэ гарцыг нээх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автозтээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, тус салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монголын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд гарах, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэнэ. Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ.

Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эергээр нөлөөлнө. Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Англи эхийг энд дарж уншина уу

For Enlish version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    tranzit teevriin teg huviin tatvar
    2016 оны 10 сарын 05
  • Зочин
    erdenet ovootiig tumur zamaar holbono geheer har garigad
    2016 оны 07 сарын 18
  • Зочин
    angigui komunizmtai tun tostei niigem baiguul
    2016 оны 06 сарын 17
  • зочин
    МонголМонголын төрийн далбаатай усан онгоц тэр их далайд тээвэрлэлт хийлээ гэх нь реэкспорт нь юм биш үү ер нь ойлгоход хэцүү юм.
    2016 оны 06 сарын 15
  • зочин
    2 сарын өмнө доллар 2020гараад бсан.Өнөөдөр 1965 болжээ.манай эдийн засаг яахаараа ийм огцом юм бэ.Хүний маьдралыг орвонгоор нь эргүүлээд хаядаг АН ард түмнээ шалны арчуур болгоно. Ухамсарыг дордуулна.
    2016 оны 06 сарын 15