Төлбөрийн тэнцэл 2016 оны нэгдүгээр улиралд 37.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 233.3 сая ам.доллараар буурлаа.
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2016 оны нэгдүгээр улиралд 11.1 сая ам.долларын алдагдалтай гарахад үйлчилгээний тэнцэл 272.4 сая ам.доллар, орлогын данс 193.9 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.
Үйлчилгээний орлого 2016 оны нэгдүгээр улиралд 111.8 сая ам.доллар, зарлага 384.2 сая ам.доллар, үйлчилгээний тэнцэл 272.4 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 21.7 сая ам.доллар буюу 8.7 хувиар өсчээ.
Үүнд өмнөх оны мөн үеийнхээс санхүүгийн үйлчилгээний алдагдал 9.0 сая ам.долл буюу 2.5 дахин, харилцаа холбооны үйлчилгээнийх 3.2 сая ам.доллар буюу 28.1 хувь, бизнесийн бусад үйлчилгээнийх 23.6 сая ам.доллар буюу 51.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Орлогын дансны алдагдал 193.9 сая ам.долл болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.0 сая ам.долл буюу 13.0 хувиар буурсан байна. Урсгал шилжүүлэг 45.0 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 30.7 сая ам.доллар буюу 3.1 дахин өсчээ. Мөн ажиллагчдын мөнгөн гуйвуулга 2016 оны нэгдүгээр улиралд 27.4 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.9 сая ам.доллараар өссөн нь судалгаагаар гарчээ.
Сэтгэгдэл байхгүй байна