Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ сарын 7-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.
Хэлэлцээрийн гол зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, Японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм
Монголоос Японы зах зээлд нэвтрэх боломжтой гол нэрийн бүтээгдэхүүн:
-Оёмол сүлжмэл, ноолууран бүтээгдэхүүн: 8-11%-ийн татварыг хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх үеэс шууд тэглэнэ.
-Арьсан гутал, үслэг эдлэл, арьсаар хийсэн цүнх, түрийвч: 20 орчим хувийн татварыг үе шаттай бууруулж тэглэнэ.
-Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн тодруулбал /ган, төмөр, төмөрлөг зүйлс/: 3% татварыг шууд болон үе шаттай бууруулна.
-Боловсруулсан махан бүтээгдэхүүн: 10% орчим байсныг тодорхой тоон хязгаарлалтанд тэглэнэ.
-Сүүн бүтээгдэхүүн: 25-40% татварыг тодорхой тоон хязгаарлалтанд шууд тэглэнэ.
-Гоймон зэрэг гурилан бүтээгдэхүүн: 5-20% татварыг тодорхой тоон хязгаарлалтанд шууд тэглэнэ.
-Архи дарс зарим төрлийн жимсний ундаа, чанамал: 16-25% татварыг шууд тэглэнэ.
-Хүнсний ногоо: 3-12% татварыг үе шаттайгаар бууруулж тэглэнэ.
Японоос Монголын зах зээлд нэвтрэх боломжтой гол нэрийн бүтээгдэхүүн:
- Авто машин, авто машины сэлбэг: 4500-гаас бага хөдөлгүүрийн багтаамж бүхий шинэ авто машин /үйлдвэрлэсэнээс хойш 0-3 жил/ хэлэцээр үйлчилж эхэлсэнээр гаалийн татвараас чөлөөлөх
- Машин механизм: Барилгын гол машин механизм /бульдозер гэх мэт/-ын тодорхой хэсэг болон бусад бараа бүтээгдэхүүн 10 жилийн дотор Гаалийн татвараас чөлөөлнө
-ХАА-н бүтээгдэхүүн: Тайрсан цэцэг, жимс, жимсгэнэ, буурцагны жан Гаалийн татвараас шууд буюу үе шаттайгаар чөлөөлнө.
- Будааны архи, нэрмэл архи хэлэуцээр хүчин төгөлдөр болмогц Гаалийн татвараас шууд чөлөөлнө.
Уншигч та бүхэнд хоёр улс хооронд татваргүй нэвтрэх бараа бүтээгдэхүүний нэгдсэн жагсаалтыг хүргэж байна.
1.Монгол улсаас Япон улс руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 9300 барааны жагсаалттай ЭНД дарж танилцана уу. /Япон Улсын тарифын жагсаалт/
2. Япон улсаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 5700 барааны жагсаалттай ЭНД дарж танилцана уу. /Монгол Улсын тарифын жагсаалт/
Сэтгэгдэл байхгүй байна