Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш
Төрийн банк болон ХААН банкинд нийт 36396 малчин 141 тэрбум 211.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс
2016 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн эцсийн байдлаар нийт 33958 малчинд 130 тэрбум 609.3 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.
Мөн өчигдөр /2016.06.17/ Монголбанк 1 долоо хоногтой 97.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувь ЖДХ-ээр арилжааллаа. Энэ өдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 221.1 тэрбум төгрөг болно.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл байхгүй байна