Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чили Улсад хавсран суугаа Элчин сайд Ч.Сосормаа, КОЧИЛКО-гийн гүйцэтгэх захирал Алекс Матутэ Жонс нар Монгол Улсын Уул уурхайн яам, Чилийн Зэсийн комисс “КОЧИЛКО” хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэх бичигт гарын үсэг зурлаа.
Чили Улс зэсийн арвин нөөцтэй, дэлхийн тэргүүн үйлдвэрлэгч бөгөөд Зэсийн комисс нь улсынхаа зэсийн бодлогыг боловсруулж, Засгийн газартаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага юм.
Дээрх гарын үсэг зурах ёслолын ажиллагааны дараа Элчин сайд Ч.Сосормаа Чилийн Уул уурхайн сайд хатагтай Аурора Вилльямстай уулзаж, хоёр улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцов.
Уулзалтаар талууд уул уурхай, тэр дундаа зэсийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, туршлага судлах, шинэ технологи нэвтрүүлж, мэдээлэл солилцох чиглэлээр ажиллах талаар санал нэгдсэн бөгөөд хамтын ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлон хэрэгжүүлэх хөтөлбөр хамтран батлахаар тохиролцлоо.
Англи эхийг энд дарж уншина уу
For Enlish version please click here
Сэтгэгдэл байхгүй байна