Тайлант өдрийн байдлаар, банкууд 8654 иргэний 532 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2557 иргэний 5 хувийн хүүтэй 121 тэрбум төгрөгийн, 4866 иргэний 8 хувийн хүүтэй 327.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1231 зээлдэгчийн 50 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл байхгүй байна