• Эхлэл
  • Шатахууны импорт буурчээ

Шатахууны импорт буурчээ

2016/06/21

Эдийн засгийн хямрал бүх зүйлд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд хэзээ нэг сэргэх нь тодорхойгүй байгаа нь иргэдийн амжиргааны төвшинд ч мөн нөлөөлж байна.

Хямралтай холбоотойгоор шатахууны импорт буураад байгаа. Энэ оны эхний таван сарын байдлаар дизель түлшний импорт 27 хувиар агшиж, 145.6 мянган тонн болжээ.

Дизель түлшний импорт огцом буурч байгаа нь бизнесийн идэвх сул байгааг илтгэж байна гэж салбарын яамнаас мэдээлж байсан юм.

Харин авто бензины импорт 20 хувиар буурч, 140 мянган тонн болсон бол онгоцны түлшний хэрэглээ 15 хувиар багасжээ. Ханш буурсны ачаар газрын тосны бүтээгдэхүүний импортын үнийн дүн өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин, 2014 оны мөн үеэс гурав дахин буурч, 128 сая ам.доллар болжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна