• Эхлэл
  • Хууль бусаар газар олгосоныг нотолжээ

Хууль бусаар газар олгосоныг нотолжээ

2016/06/21

“Газраа алдвал бүхнээ алдана” нэртэй үзэсгэлэнг “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ олон жилийн турш цуглуулсан баримт, материалдаа үндэслэн өнөөдөр Чингисийн талбайд гаргаж байна.

Үзэсгэлэнд хотын өмнөх Засаг дарга, газрын дарга нарын хууль бусаар газар олгосоныг нотолсон, тэдний өөрсдийнх нь гарын үсэг бүхий шуугиан дагуулсан, хөдөлшгүй баримт, материалууд байгаа аж.

Газрын наймаа, гарын үсгээр хууль бус олголт хийсэн дарга нарын нэрийг өөрсдийнх нь зурагтай дэлгэсэн бөгөөд үүнд өмнө нь хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, Т.Билэгт нар багтаж байна.

Түүнээс гадна дээрх нэр бүхий дөрвөн даргын үед газар олгох асуудлыг нь тасралтгүй хариуцаж байсан Ц.Сандуйгийн нэр, гарын үсэгтэй бүхий хууль бусаар газар олгосон олон гэрчилгээ байгаа нь уг үзэсгэлэнгийн гол үзвэр болсон байна.

Дэлхийн банкнаас үүнд судалгаа хийсэн бөгөөд нийт 26.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нийтийн эзэмшлийн газрыг тэд ганцхан гарын үсгээр олгосон байна. Тэр их мөнгөнөөс нийслэлийн төсөвт нэг төгрөг ч ороогүй аж.

26.9 их наяд төгрөгөөр 26 мянган цэцэрлэг барих боломжтой, мөн Улаанбаатар хотын 52 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Түүнээс гадна 8.5 “Чингис бонд”-той тэнцэнэ.

Саяхан Чингис бондоор юу хийсэнээ тайлагнах ААН байгууллагууд зээлийн хугацаагаа сунгах хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Гэтэл тэд ийн зээл авч улс орныхоо хөгжил эдийн засагт нөлөөлөх зүйл хийж байхад эрх мэдэлтнүүд улсад юу ч хийхгүй мөртлөө их хэмжээгээр нь идэж ууж байгаагын илрэл гэлцэж байна.

Энэ мэтчилэгийн идэш ууш нь дийлдэхгүй нөхдүүд дээгүүр цөөнгүй байгаа хэмээн иргэд шүүмжилж байна.

Эрх мэдэлтнүүд эх орныхоо хөгжил, эдийн засагт анхаарах ёстой гэх боловч өнөөдрийн бодит байдалд ард түмэн эх орныхоо эдийн засагт санаа зовинон сууна. Үйлдвэрээ хэрхэн хөл дээр нь зосгоож эдийн засгийн үр шимийг нь авах вэ гэж зовинож, зээл аван байхад эрх ямбатангууд хэрхэн идэж уухаа бодож байна хэмээн иргэд бухимдалтай хандаж байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна