• Эхлэл
  • 332.3 тэрбум төгрөгийн зээл олгохоор болов

332.3 тэрбум төгрөгийн зээл олгохоор болов

2016/06/23

Тайлант өдрийн байдлаар, банкууд 8834 иргэний 574.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2630 иргэний 5 хувийн хүүтэй 162.3 тэрбум төгрөгийн, 4950 иргэний 8 хувийн хүүтэй 332.3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 1250 зээлдэгчийн 51 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Байрны өндөр хүүтэй зээлээ хэзээ 8 хувьд шилжүүлэх юм вэ
    2016 оны 07 сарын 08