• Эхлэл
  • ”Ростех” хамтарсан хоёр үйлдвэрт эзэмшдэг хувиа Монгол улсад зарна

”Ростех” хамтарсан хоёр үйлдвэрт эзэмшдэг хувиа Монгол улсад зарна

2016/06/28

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна

Өнөөдөр Оросын Интерфакс агентлаг тус улсын  төрийн өмчит "Ростех" корпораци Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт болон Монголросцветмет хамтарсан үйлдвэрүүдэд эзэмшдэг 49%-иа Монголын талд худалдахаар болсон тухай хөрөнгө оруулалтын “РТ-Бизнесийн хөгжил” мэдээлэлд бичсэн талаар нийтэлсэн байна. Худалдан борлуулах тухай гэрээг мягмар гаригт үзэглэжээ.

Үнийн дүнг тодорхой зааж өгөөгүй хэдий ч “РТ-Бизнесийн хөгжил”-д “Ростех”-ийн түүхэнд хамгийн ихээр нэг дор орж ирж буй дүн гэж нэрлэсэн байна.

Үүний өмнөхөн Блумберг Ростех компанийг Монголын талаас 500 орчим сая доллар авах боломжтой гэж мэдээлж байсан юм.

"Наймаа Оросын болон Монголын талд харилцан ашигтай зах зээлийн нөхцлийн дагуу хийгдсэн. 49%-ийн хувьцааг борлуулах үнийг тогтоохдоо эзэмшиж буй хувийн чанар болон хөгжлийн боломжийг анхаарч үзсэн гээд хэлэлцээрийн нөхцлүүдийг олон улсын хараат бус аудиторууд болон зөвлөхүүдээр үнэлүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Орос-Монголын хамтарсан уулын баяжуулах үйлдвэрүүдэд эзэмшиж буй 49%-ийг мөнгө болгох шийдвэрийг  дээрх үйлдвэрүүдийн хувьцааны нэгж үнийг өсгөх зорилгоор авсан арга хэмжээний үр дүнд үндэслэснээс гадна корпорацийн 2025 он хүртэлх хөгжлийн стратегийн дагуу хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа хөрөнгийг босгох шаардлагаас үүдсэн гэжээ.

Ростех-ын зүгээс үйлдвэрүүдийн удирдлагыг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө, өөрийн өртгийг бууруулах эрсдэлийн хөтөлбөр, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, захиргааны зардлыг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авсан төдийгүй мөн олон улсын стандартын дагуу компанийн удирдлагын туршлагыг хэрэгжүүлсэн юм. Дээрх арга хэмжээний үр дүнд хувьцааны үнийг нэмж чадсан төдийгүй харилцан ашигтай нөхцлөөр наймаалцах боломжтой болсон гэжээ.

Ростех компани ОХУ-ыг Ерөнхийлөгчийн 2008 оны 7-р сарын 10-ны өдрийн тушаалын дагуу Эрдэнэт компанийн 49%-ийг авсан юм. Монголросцветмев иад мөн Оросын ашиг сонирхлыг илэрхийлж байсан билээ. Дээрх хоёр үйлдвэрийн 51%-ийг Монголын төр эзэмшдэг.

Эрдэнэт нь Монгол улсын зэсийн түүхий эд боловсруулагч томоохон үйлдвэр бөгөөд Эрдэнэтийн орд нь хэд хэдэн цуврал ордоос бүтдэг. Одоогийн байдлаар зургаан сая тонн орчим зэс, 170 мянган тонн молибдени бүхий батлагдсан нөөцтэй Эрдэнэтийн овооны баруун хойд хэсгийг олборлож байгаа.

Монголросцветмет компани нь Орост хөнгөн цагаан болон химийн салбар, мөн хар металлургийн үйлдвэрлэлийн түүхий эдийг нийлүүлдэг.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click  here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна