Сонгуулийн өмнөөс буюу дөрөвдүгээр сараас эхлэн бага багаар буурч, 1950 болон нийт 100 төгрөгөөр ханш нь унасан ам.доллар сонгуулийн дараа огцом өссөн байна. “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2015 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд 2025-2029 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцож суулгасан. Наадмын дараа ам.долларын ханш улам өсөх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд шинэ парламент төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх ёстой гэж байр сууриа илэрхийлэх хүмүүс байна.
Сэтгэгдэл байхгүй байна