Үндэсний статистикийн хороо сар бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар төвшинд байгаа судалгааг гаргадаг билээ.
Судалгаагаар нийгмийн амжиргааны төвшин болоод цөлин хөлс, гэмт хэргийн гаралт, хүнсний аюулгүй байдал, ажилгүй иргэдийн тоо гэх мэт нийгмийн асуудлыг нарийвчлан судалсан байдаг.
Ингээд Үндэсний статистикийн хорооноос гаргасан Улсын нэгдсэн төсөв 2016 оны хагас жилийн байдлаар ямар төвшинд байгааг танилцуулья.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний хагас жилд 2541.3 тэрбум төгрөг, харин зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3665.1 тэрбум төгрөг болжээ.
Ингээд Улсын нэгдсэн төсвийн тэнцэрвэжүүлсэн нийт тэнцэл 1123.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Мөн Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх өмнөх оны мөн үеийнхээс 589.0 тэрбум төгрөгөөр өсөхөд 3.7 хувиар буурч зарлага 15.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.
Харин татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 104.7 тэрбум төгөрг буюу 4.5 хувиар буурахад бусад татвар төлөх хураамжийн орлого 125.4 тýðбум төгрөг буюу 36.5 хувь, НӨАТ 31.5 тэрбум төгрөг буюу 6.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч нийгмийн даатгалын орлого, орлогын татвар хөрөнгийн татвар онцгой албан татвар 2.3-41.8 тэрбум төгрөг буюу 0.5-16.8 хувиар өсчээ.
Сэтгэгдэл байхгүй байна