• Эхлэл
  • Монголын боксчид Рио-г зорилоо

Монголын боксчид Рио-г зорилоо

2016/07/26

Зуны XXXI олимпийн наадам "Рио де Жанейро 2016" эхлэхэд 11 хоног үлдээд байна. Монголын баг тамирчдаас ширэн бээлийтнүүд Бразил улсыг зорилоо.


 МСБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн  ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Дорнод аймаг "Талын бүргэд" клубын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа нар болон ширэн бээлийтнүүд маань Бразилийг баг тамирчдаасаа хамгийн түрүүнд зорилоо. Учир нь  Боксын төрөл ирэх сарын 6-21-нд болох бөгөөд Олимп эхлэхээс дуусах хүртэл тулаан үргэлжлэх юм байна. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар Риогийн олимпод эх орноо төлөөлөн тулалдах aж.
 


Сэтгэгдэл байхгүй байна